Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп“www.dailymail.co.uk” сайтад ярилцлага өгчээ.
Энэхүү ярилцлагыг хүргье.
7
-Би таниас нэг сонирхолтой
асуулт асууя. Хэрвээ би танд гурван сумтай буу өгөөд “Яг одоо хэнийг
буудахыг хүсч байна”гэж асуувал хэнийг буудах вэ?
-Бурхан минь. Ийм асуулт асууна гэж
зүүдэлж ч явсангүй. Тэгэхдээ эхний сумаар нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак
Обамаг буудна. Харин үлдсэн хоёр сумаа агаарт хий буудах болно. Тэгээд
бүх хүмүүс над руу анхаарлаа хандуулах үед нь “Би Обамаг буудчихлаа”
гээд орилох болно. /Инээв/
6
-Яагаад заавал Обама гэж. Танд
энэ эрхмийн үзэл бодол таалагддаггүй юм уу. Эсвэл бидний мэдэхгүй өөр
зүйл байна уу. Үнэнээ хэлнэ гэдэгт итгэлтэй байна?
-Мэдээж би үнэнгээ хэлэх болно. Обама
бол АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч. Би Обамаг Ерөнхийлөгч болоод
маш их зүйлийг хийнэ гэж бодсон. Харамсалтай нь Обама өмнөх Ерөнхийлөгч
нар шиг л гадны асуудалд хэтэрхий анхаарлаа хандуулж, улс орноо мартаад
байх шиг. Олон улсад юу болж байгаа нь АНУ-д хамаагүй байхад оролцоод
явж байгаад нь уур хүрч байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар би
Обамаг дэмжихийг уриалж байсан. Харин одоо бага зэрэг харамсч байна.
Хэрвээ тэр үед дэмжиж, саналаа өгөөгүй байсан бол одоо ингэж хэлэхгүй
байх байсан. Обамад урам хугарч байна.
7
-Хэрвээ танд Обамаг буудах боломж олдвол?
-Би эрсдэлтэй алхам хийхгүй. Жүжигчин байснаа гэнэт л алуурчин гэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Уучлаарай Ерөнхийлөгчөө.
7
-Та саяхан найз бүсгүй Амбер
Хёрдтэй хуримаа хийнэ хэмээн мэдэгдээд байсан. Удалгүй та хоёр хуримаа
тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, тусдаа амьдрах болсон. Энэ тухайгаа?
-Эхнэртэй болно гэхээс бага зэрэг айсан.
Гэнэт л нэг өдөр өрх толгойлж, ганц бие амьдралдаа баяртай гэж хэлнэ
гэхээс айсан, бас харамссан. Амбер хүртэл над шиг бодолтой байгаа юм шиг
санагдаад л, энэ асуудлаар нухацтай ярилцаж, энэ шийдвэрийг гаргасан
юм. Тэгэхдээ би эр хүн учир эрсдлээс айгаад хойшоо алхахгүй гэдгээ амлаж
байна.
7
-Тиймээ. Салаагүй өглөө нэг орноос босоод л ажил ажилдаа явцгаасан. /Инээв/
7
-Таныг бага байхдаа машин бус барбигаар тоглодог байсан гэж сонссон. Тэгэхээр та их эмэгтэйлэг байсан хэрэг үү?
-Гайхалтай. Чи энэ талаар яаж мэддэг
байна. Брэд Питт хэдэн жилийн өмнө “Миний багадаа ямар хүүхэд байсныг
хэвлэлийнхэн яаж мэддэг байна аа” гэж хэлж байсан юм. Би ч тэр үед нэг
их тоохгүй “Харин ээ. Сэтгүүлч нар ч их адтай шүү” гэж хариулж байсан
юм. Яг одоо Брэдийн асуултыг чамаас асуумаар байна. /Инээв/ Та нар яаж
бидний өнгөрсөнийг ингэтлээ сайн мэддэг юм бэ. Би дээрээ гурван эгчтэй.
Тиймээс аав бидэнд тоглоом авч өгөхдөө ихэвчлэн барби, хүүхэлдэй авч
өгдөг байсан. Эрэгтэй хүүхэдтэй гэдгээ тэр үед мартдаг байсан байх.
Тэгээд л сонголтгүй хүн барбигаар л тоглодог байсан даа. Тэгэхдээ айл
гэр болж тоглох гоё шүү. Миний бага нас хэтэрхий эмэгтэйлэг өнгөрсөн ч
би хэзээ ч ичиж байгаагүй. Дурсамж бүр минь миний хувьд үнэ цэнэтэй. Би
хэзээ ч өнгөрсөнөө муу хэлдэггүй. Яагаад гэвэл өнгөрсөн зүйл өнгөрсөн
учир.
7
-Сэтгүүлч нар адтай учир таны
өнгөрсөн амьдрал энэ тэрийг олж мэдэхэд асуудалгүй шүү дээ. Тэгэхдээ
хэлэхийг хүсдэггүй өнгөрсөн амьдрал гэж байдаг биз дээ?
-Байлгүй яахав. Анхны хайр, хар тамхи
хэрэглэж үзсэн үе, архинд орсон үе, сэтгэлийн гутралд автаж, амиа
хорлохыг хүсдэг байсан үе гээд л амьдралд тохиолддог хэцүүхэн үеийнхээ
талаар ярихыг хүсдэггүй.
7
-Хамгийн хайртай дүрийнхээ тухай сонирхуулаач. Тэр дүрийг аваад инээгээд л, уйлаад л ямархуу сэтгэл хөдлөлийг гаргасан вэ?
-“Карибын тэнгисийн дээрэмчин” киноны
гол дүр ахмад Жек Спарров. Найруулагч Роб Маршал намайг энэ дүрд
тоглуулах хүсэлтэйгээ хэлэхэд би агаарт ниссэн. Киноныхоо зохиолыг аваад
л ээж рүүгээ залгасанаа санаж байна. Тэр үед ээж минь “Хүүгээрээ
бахархаж байна. Урмыг минь бүү хугалаарай” гэж хэлэхэд нулимс урссан.
Энэ тухай хэн ч мэдэхгүй. Жек Спарров бол миний хувьд тийм л үнэ цэнэтэй
дүр. Хоёр дахь би л гэсэн үг.
7
-Та өөрийгөө царайлаг гэж боддог уу?
-Үнэнийг хэлэхэд би үсээ засуулж, сахлаа авах үнэхээр дургүй. Тиймээс өөрийгөө царайлаг гэж хэлүүлэхээс ичиж байна.
7
No comments:
Post a Comment