Сүүлд нийтлэгдсэн мэдээ

“Victoria” s secret “-ийн хамгийн үзэсгэлэнтэй 10 сахиусан тэнгэр


1.11.1
1. Candice Swanepoel. Өмнөд Африкаас гаралтай загвар өмсөгчийг 2012 онд Форбс сэтгүүл хамгийн их ашиг орлоготой моделиудын 10 дугаарт жагсаасан байдаг. FHM сэтгүүлийн Дэлхийн хамгийн секси бүсгүйчүүд жагсаалтын 61, Максим сэтгүүлийн 2012 оны Хамгийн секси эмэгтэйчүүд жагсаалтын 31-т бичигдсэн тэрээр жилд багадаа гурван сая долларын ашигтай ажилладаг байна. 24 настай сахиусан тэнгэр 17 см өндөртэй, биеийн харьцаа нь 84-59-88. 
 
1.1
1.1
2. Erin Heatherton. Америкийн загвар өмсөгч Миамид амарч байх үедээ Marilyn агентлагтай гэрээ хийж загварын амьдралаа эхлүүлжээ. Нью-Йорк хотоос гараагаа эхэлсэн модель олон ч сэтгүүлийн нүүрийг чимж, 2008 оноос хойш Виктория Секретийн сахиусан тэнгэр хэмээн нэрлэгдэх болсон. Өдгөө 23 настай Эрин 180 см өндөртэй, биеийн хэмжээ нь 83-62-86.
 
1.1
1.1
3. Miranda May Kerr. Австралийн модель Миранда Керр Виктория Секретийн сонгон шалгаруулах тэмцээнд орж шалгараад, 2007 оноос нэр хүнд нь тодрох болсон юм. 13 настайгаасаа Chaay"s загварын агентлагт ажиллаж ирсэн Миранда 1997 онд Австралийн үндэсний шилдэг модель болж байжээ. Форбс сэтгүүл түүнийг 2009 онд ашиг орлогоороо тэргүүлсэн загвар өмсөгчдийн есдүгээрт жагсааж байсан юм. Models.com түүнийг шилдэг 20 секси моделийн дөрөвдүгээрт, FHM сэтгүүл секси 100 эмэгтэйн 44-т жагсааж байв. Харин Men’s health сэтгүүл Мирандаг Бүх цаг үеийн халуухан 100 эмэгтэйн нэгдүгээрт бичиж байсан юм. Өдгөө 29 настай Мирандагийн өндөр 175 см, биеийн харьцаа 81-61-86. 
 
4
1.1
4. Adriana Lima. Бразилийн модель Адриана 2000 оноос хойш Виктория Секретийн шоугаар үлэмж нэр хүнд олж авчээ. 15 настайгааса загварын ертөнцөд хөл тавьсан тэрээр 2012 онд Форбс сэтгүүлийн орлогоороо тэргүүлсэн загвар өмсөгчдийн жагсаалтад дөрөвдүгээрт бичигдсэн юм. Жилд 7.3 сая долларын орлоготой тэрээр сагсан бөмбөгч Марко Жариктай гэрлэж, хоёр охинтой болсон. 31 настай Адрианагийн өндөр 178 см, биеийн харьцаа 86-61-89.
 
1.15
5. Rosie Alice Huntington-Whiteley. Английн загвар өмсөгч, жүжигчин Рози 2006 оноос Виктория Секретийн шоунд ихээр гарах болсон. Өнгөрсөн жил Максим сэтгүүлийн “Hot 100” жагсаалтыг тэргүүлсэн тэрээр 2011 онд FHM сэтгүүлийн Дэлхийн хамгийн секси эмэгтэйчүүдийн жагсаалтыг мөн л тэргүүлсэн юм. 25 настай Рози 175 см өндөртэй, биеийн харьцаа 84-61-86.
 
4
6.1
6. Anne Vyalitsina. 1986 оны гуравдугаар сард төрсөн. Орос гаралтай үзэсгэлэнт бүсүй 2005 оноос хойш найман жил тасралтгүй Sports illustrated хэмээх усны хувцасны брэндийн нүүр царайгаар ажиллаж байна. “Maroon 5” хамтлагийн “Misery” дууны клипэнд тоглосон юм. Биеийн өндөр 1.77 метр, биеийн харьцаа 86-60-86.
 
7
7.1
7. Ana Beatriz Barros. 1982 оны тавдугаар сарын 29-нд төрсөн. Бразил гаралтай, өвөрмөц төрхтэй бүсгүй. 2002 оноос хойш зургаан удаа Викториа Секрэтийн тайзнаа алхжээ. “bebe”, Guess, Шанель болон Женнифер Лопезийн JLO брэндийн нүүр царай юм. Биеийн өндөр 1.83 метр, жин 57 кг. Биеийн харьцаа 86-61-86 см юм байна.
 
8
8.1
8. Lindsay Ellingson. 1986 оны арваннэгдүгээр сарын 19-нд мэндэлжээ. Америк гаралтай загвар өмсөгч бүсгүй цөөнгүй шоуны од юм. Тухайлбал Шанель, Кристиан Диор, Валентино, Долче Габбанагийн реклам, шоунд оролцож явсан туршлагатай бүсгүй. Биеийн өндөр 1.8 метр, харьцаа 84-61-86 см.
 
9.1
9.1
9. Kylie Bissuti. 1990 оны гуравдугаар сарын 31-нд төрсөн энэ бүсгүй америкийн уугуул. Викториа Секрэтийн сахиусан тэнгэр шалгаруулах 2009 оны тэмцээнд түрүүлж байсан нэгэн юм. Биеийн өндөр 1.75 метр.
 
10
10.1
10. Doutzen Kreos 1985 оны нэгдүгээр сарын 23-нд төрсөн, Герман гаралтай жүжигчин бүсгүй. 2008 оноос Викториагийн сахиусан тэнгэр болж, өнөөдөр ТОП-20-д багтахуйц үзэсгэлэнтэй, чадварлаг нэгэн болжээ. Биеийн өндөр 1.75 метр. Биеийн харьцаа нь 86-62-88 см юм байна.
Эх сурвалж: 24tsag.mn

No comments:

Post a Comment

НУДАРГА.ml | Том цохилт Том хэмнэл Том мэдрэмж Хуулбарлахыг хориглоно NUDARGA.ml Copyright © 2015

Theme images by friztin. Powered by Blogger.