АНУ болон Европын холбооны эрдэмтэд бидний амьдралыг уртасгаж, хөгширөлтийг удаашруулдаг хамгийн ашигтай 10
хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг боловсруулаад байна.
Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд юугаараа ашигтай вэ ? Энэхүү мэдээллийг Твинфо сэтгүүлээс авав.
Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд юугаараа ашигтай вэ ? Энэхүү мэдээллийг Твинфо сэтгүүлээс авав.
1. Алим
Энэ жимс нь бие организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн алиманд
судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг учир биднийг
цус харвалт болон зүрхний шигдээс өвчнөөс хамгаалахад тустай. Өдер бүр
алимны шүүс ууж байвал насаа 17 жилээр уртасгах боломжтой гэж Английн
эрдэмтэд үзэж байна.
2. Хар нэрс
Энэ жимс нь бие организм дахь чөлөөт радикалуудыг устгадаг
антиоксидантынхаа агууламжаар тэргүүн байранд байдаг. Хүн нас
ахих тусам бодисын солилцооны үр дүнд үүссэн чөлөөт радикалууд
хуримтлагддаг ба тэдгээр нь ойр орчныхоо эсүүдийг гэмтээдэг. Харин
тэдгээрийг аюулгүй болгосноор бие организмын амьдралыг нилээд уртасгадаг
байна. Хар нэрс нь хөгшрөлтийн өвчнөөс сэргийлж, уураг тархи сэргэхэд
нэн тустай. 2-3 сар өдөр бүр хагас стакан хар нэрс идсэнээр чихрийн
шижин, атеросклероз, уураг тархи, зүрхны судасны хатуурал зэргээс
сэргийлж болно гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна
3. Үхрийн нүд
Үхрийн нүд нь дархлааг идэвхижүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн
системийг бэхжүүлж, зүрхний үйл ажиллагааг дэмжин, даралтыг хэвийн
болгодог. Мөн энэ жимс С аминдэмээр маш баялаг болохыг хэн хүнгүй
мэдэх билээ.
4. Цэцэгт байцаа
Цэцэгт байцаа нь хорт хавдрын эсрэг болон дархлааг сэргээх
үйлчилгээтэй бөгөөд чөлөөт радикалуудтай тэмцэгч антиоксидантаар баялаг
байдаг. Ихэнх эрдэмтэд бидний организмд чөлөөт радикалууд нь хөгшрөлтийн
процессыг хурдасгадаг болохыг нотлоод байна.
5. Улаан лооль
Улаан лооль нь хавдрын эсийн хуваагдалтыг зогсоодог ликопин хэмээх
маш хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн ликопен нь зүрх судасны өвчлөл
үүсэх магадлалыг багасгадаг. Харин нэмж хэлэхэд ликопен нь боловсруулсан
томатанд түүхий лоольноосоо илүү байдаг байна. Мөн улаан лоольд РЗ
гэдэг бодис агуулагддаг бөгөөд тэр нь аспиринаас дутахааргүйгээр судсанд
тромбо буюу бөглөрөл үүсэх магадлалыг бууруулдаг.
6. Чий жимс
Чий жимсний үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг төмөр
зэсийн давснуудаас ангижруулж, цус боловсрох процессыг сайжруулдаг ба нь
хялгасан судсыг бэхжүүлдэг. Саяхан эрдэмтэд чий жимсны үр нь
организмаас цацраг идэвхит бодис буюу хүнд металлыг зайлуулдаг болохыг
нь нотлоод байна
7. Анар
Анар жимсний шүүсэнд маш их антиоксидант болон антоциан агуулагддаг.
Тэд нь бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг
бэхжүүлснээр биднийг цус харвалт болон зүрхний шигдээсээс урьдчилан
сэргийлдэг. Анар жимсний шүүсийг хэрэглэгчид нүдний болор цайх өвчнөөс
айх хэрэггүй.
8. Амтат жүрж
Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг
багасгадаг ба цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн С, А ба В
амин дэмээр баялаг.
9. Тоор
Тоор жимс нь Калигаар баялаг тул зүрхний булчинг бэхжүүлдэг ба магни
нь бухимдлыг багасгах ба сэтгэл санааг дээшлүүлдэг, Тоор нь арьсны эсүүд
дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн
болгодог.
10. Чавга
Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, даралт болон бодисын
солилцоог хэвийн болгож, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн
хар чавга иим шинж чанартай.
No comments:
Post a Comment