Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Шинэ хос үнэртэн Eclat Homme эрэгтэй ба Eclat Femme эмэгтэй


ФРАНЦ МАЯГИЙН ГОЁЛ
Eclat Homme эрэгтэй үнэртэй ус (75 мл.)
Орчин үеийн эрчүүдийн дүр төрхийг илтгэх энэ үнэртэн нь өнгөрсөн ба одоо үеийн тэнцвэрт байдлыг төгс хадгалсан. Цитрон ба үнэт ширэн эдлэлийн хосгүй суурь аялгуу бүхий Eclat Homme үнэртэн нь франц маягийн нарийн мэдрэмж, эрэмгий зан чанарыг илтгэнэ.
Бид Eclat брэндийн уламжлалыг хадгалан түүний суурь аялгууг хэвээр үлдээлээ. Гагцхүү суурь аялгууг уртасган, удаан тогтоцтой болгохын тулд зохиомжийг илүү өндөр чанарын эфирийн тосоор баяжууллаа.
Үнэртэн зохион бүтээгчийн намтар: Алексис Дадье (Alexis Dadier)
Алексис «азтай тохиолдлоор» үнэртний ертөнцтэй танилцсан юм. Бизнесийн нэр хүндтэй дээд сургууль болох HEC Paris School of Management-ийг дөнгөж төгсөөд Christian Dior компанид үнэртний бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байхдаа тэрээр энэ гайхалтай сайхан ертөнцийг өөртөө нээсэн байна.
Үүний дараа тун удалгүй тэрээр хувь заяаны эрхээр Алексисийг дэлхийн үнэртний нийслэл Грас хот дахь үнэртний сургуульд  (GRASSE INSTITUTE OF PERFUMERY) элсүүлэн авчээ. Тун удалгүй тэрээр өөрийн ажлын гараагаа үнэртэн үйлдвэрлэлийн томоохон компани болох Symrise-гээс эхэлсэн байна.  
Алексис шинэ үнэртэн бүтээх ажилд шамдан орсон бөгөөд энэ ажил нь түүнийг бүрэн эзэмдсэн ба харин түүний төрөлхийн хэрэгт дуртай, ухаалаг зан нь ухаан алдам гайхамшигт найрлагыг турших туршилтуудыг хийхэд хүргэж байлаа.
Түүний тод амжилтуудаас : 
Ambre Tigré for Givenchy 
Fancy for Jessica Simpson 
Lilabelle Truly Adorable for Kate Moss
Eau du Val for L'Occitane
Notre Flore Cedar for L'Occitane
Architect for Oriflame
Homme Sport for Zara
Innovent Illusion for Thierry Mugler
Eclat Homme хэв маягийн эрэгтэй: Тэрээр  франц маягийн тансаг байдал гэж юу байдагийг мэддэг хирнээ хуучинсаг үзэлтэй ба хэмжээ хязгаартай. Хосгүй дэгжин ба эрэлхэг – Eclat Homme хэв маягийн эрэгтэй бол эрчүүдийн сэтгүүлийн нүүрний жинхэнэ орчин үеийн хэв маягийн дүр төрх. Сэтгэл булаасан, хүчирхэг ба өөртөө итгэлтэй – тэрээр мөнхийн хээнцэр байдлын жишиг эрэгтэй. Орчин үеийн жентльмен, түүний дэргэд ямар ч эмэгтэй өөрийгөө хатан хаан мэт мэдрэх болно.
Савлагааны дүрслэл:
Франц маягийн тансаг байдал бол юуны түрүүнд энгийн хирнээ хээнцэр байх байдал. Eclat Homme савлагаа – хуучинсаг үзэл болон хэв маягийн үлгэр дууриал хирнээ орчин үеийн ба яруу байдлыг илтгэнэ. Гайхамшигтай сонгодог үнэртэн нь 21-р зууны эрчүүдийн сэтгэлд нийцнэ.
Үнэртний дүрслэл: 
Үнэртний төрөл: хөхүүрийн, моддын.
Дээд өнгө:  цитрон, үсүү, гималайн цай.
Зүрхний өнгө: хуш, мэлрэг цэцэг, тонка буурцаг.
Дагалдах өнгө: хув, хүдэр, шир.
Eclat Homme үнэртний аялгуутай шүршигч-хөлс дарагч нь таны өөртөө итгэлтэй байдлыг тодотгож, өдрийн туршид найдвартай хамгаална.
Eclat Homme* үнэртэй усыг захиалсан нөхцөлд Eclat Homme хөлс дарагч-шүршигчийг БЭЛЭГ болгоно!
*Бэлэг болгох бүтээгдэхүүн дууссан тохиолдолд танд орлуулах бүтээгдэхүүнийг санал болгох болно.
Eclat Femme эмэгтэй үнэртэй ус (50 мл.)
Эмзэг зөөлөн гоо үзэсгэлэнгийн зэрэгцээ сүр хүчээрээ гайхал бишрэлийг төрүүлэгч мэлрэг цэцгийн аялгуу нь энэ гайхамшигт үнэртний зүрхэнд эгшиглэнэ. Үнэртний эртний хот францын Грасд ургуулсан бөгөөд түүний онцгой гэгээлэг, эрхэмсэг чанарыг дээдлэн сонгосон юм.
Үнэртний төрөл: цэцэгсийн, моддын
Бид Eclat брэндийн уламжлалыг хадгалан түүний суурь аялгууг хэвээр үлдээлээ. Гагцхүү суурь аялгууг уртасган, удаан тогтоцтой болгохын тулд зохиомжийг илүү өндөр чанарын эфирийн тосоор баяжууллаа.
Үнэртэн зохион бүтээгчийн намтар: Фабрис Пеллегрен (Fabrice Pellegrin)
Фабрис нь 1969 онд үнэртэн зохион бүтээгчийн гэр бүлд төржээ, тийм ч учир үнэртний ертөнцөд ууссан нь түүний хувьд их эрт эхэлжээ. Тэрээр эцгийнхээ хийж буй ажлыг үргэлж биширч бахархдаг байсан ба удалгүй Robertet компанид өөрөө үнэртэн дадлагагжигчаар оржээ. 6 жилийн турш Фабрис энэхүү ажлын бүх нарийн нандин зүйлд суралцжээ: үнэртний түүхий эдийг судлахаас эхлээд бүтээл туурвих хүртэл.
Ажилдаа байгалийн түүхий эдийг түлхүү ашиглахыг эрмэлздэг (мод, амтлагч, гавар ба давирхай); «дорнын» чиг хандлага нь түүнд илүү ойр санагддаг, тэрээр энэхүү үнэртний төрөлд (тэр дундаа Opium by Yves Saint Laurent) илүү анхаарлаа хандуулдаг; түүний найрлага нь тодорхой, сайн зохион байгуулалттай байдаг.
Фабрисаын хувьд урам зориг авах үндэс нь – түүний амьдралын туршлага. «Гайхалтай зүйлийг бүтээхийн тулд надад түүх ба бусадтай санал солилцох нь хэрэгтэй байдаг. Хүмүүс бие биетэйгээ саналаа солилцох тэр мөчид ид шид төрдөг…» - хэмээн тэрээр хэлжээ.
Түүний тод амжилтуудаас:
VIP for Him for Playboy
Black XS L excès for Paco Rabanne
Nina Fantasy for Nina Ricci
Infinite Rush for Oriflame
Full for Life Denim Collection Homme and Femme for Diesel
Womanity for Thierry Mugler
Үнэртэн зохион бүтээгчийн намтар: Marie Salamagne (Мари Саламан)
Тансаг бөгөөд ер бусын, Мари Саламан өөрийн азын тэнгэртээ итгэдэг.  Тэрээр  1977 онд  Парисд төрсөн бөгөөд хүүхэд наснаасаа үнэр болон  үнэртэнд  хачин  дуртай байжээ.  Тэр үнэрийг шунан үнэртдэг байлаа.…Шинэхэн барьсан талх, нойтон газар эсвэл цонхны шаваасны үнэр  байсан ч.… Нилээн хожим Мари энэхүү шуналынхаа учрыг ойлгосон юм.
Версал парфюмерүүдийн сургууль байдагийг мэдээд, Мари химийн зэрэг авсаныхаа тийшээ явжээ. Энд тэрээр өөрийнхөө байх ёстой газраа байгаагаа ойлгосон бөгөөд парфюмерийн карьер болон Co. Charabot дахь практикийг хослуулан хичээнгүйлэн суралцаж эхэлсэн байна. 30 нас хүрэхдээ Мари бараг бүгдийг амжуулжээ. Женевт Firmenich компанид ажилд оров. 2003 онд Нью-Жерсигийн Принстаунд ирж арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд дээр ажиллах болов. 4 сарын дараа түүнийг  Нью-Йоркт  Парис дахь Firmenich салбартаа ажиллахыг урьлаа.  
Мари шинэ шинэ ховор нандин бүтээлээ хийсээр урагшлан өөрийн гэрэлтэн гялалзах азын тэнгэртээ баясан явна.
Түүний тод амжилтуудаас:
Sensual Red for Armand Basi
Oriental Editian II for Angel Schlesser
Green Storm for Nike
Le paradis de Nina for Nina Ricci
Adidas Pure Game for Adidas
XX by mexx: mysterious for Mexx
Elle Summer for Yves Saint Laurent
Fresh Verve for Jaguar Fragrance
1001 night: rose d'arabie for Armani Prive
Eclat Femme хэв маягийн эмэгтэй:
Eclat Femme – сонгодог хэв маяг болон загварыг үнэлдэг, дэгжин эмэгтэйд зориулсан нийлэмж. Эмэгтэйлэг ба эмзэг хирнээ хүчирхэг ба чамин хатагтай – энэ бол үнэртэн зохион бүтээгчдийн үнэртний гол санааг илэрхийлэх гэсэн дүр төрх. Эргэн тойронд өөрийнхөө хосгүй хэв маягийг харуулахыг хүсэж эмэгтэйд зориулсан энэхүү үнэртний гялалзсан цэцэгт гивлүүр.
Савлагааны дүрслэл:
Энгийн байдал уу эсвэл чамин байдал уу? Аль аль нь. Eclat Femme орчин үеийн, хээнцэр савлагаа нь анхаарлыг татаж, өөрийн нарийн нямбай байдлаараа ямар үнэртний цуглуулгыг чимэх болно.
Үнэртний дүрслэл: 
Үнэртний төрөл: цэцэгсийн, моддын.
Дээд өнгө: үхрийн нүд, бэрсүүт жүрж.
Зүрхний өнгө: жүржийн цэцэг, мэлрэг цэцэг, сарнай.
Дагалдах өнгө: ванил, зандан мод, хув.
Биеийн шүршигч нь хөнгөн гивлүүр мэт франц маягийн хээнцэр үнэрийг арьсан дээр үлдээн Eclat Femme үнэртэй усны аялгууг уртасгана.
Eclat Femme үнэртэй усыг захиалсан нөхцөлд Eclat Femme биеийн шүршигчийг* БЭЛЭГ болгоно
*Бэлэг болгох бүтээгдэхүүн дууссан тохиолдолд танд орлуулах бүтээгдэхүүнийг санал болгох болно.

No comments:

Post a Comment

НУДАРГА.ml | Том цохилт Том хэмнэл Том мэдрэмж Хуулбарлахыг хориглоно NUDARGA.ml Copyright © 2015

Theme images by friztin. Powered by Blogger.