Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Oрифлэймийн тухай товчхон


Ах дүү Йонас аф Йокник, Роберт аф Йокник нар найзын хамт 1967 онд анх үндэс суурийг нь тавьсан Орифлэйм компани өнөөдөр дэлхийн 62 оронд өөрийн төлөөлөгчийн газартай шууд борлуулатын гоо сайхны олон улсын компани болжээ. Шведийн гоо сайхны байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг бишрэгчид нь дэлхий даяар байдаг 3.6 сая орчим зөвлөхүүд бөгөөд тэд жил бүр 3.6 тэрбум еврогийн бүтээгдэхүүн борлуулж байна.
Орифлэймийн бизнес - боломжууд нь «Өнөөдөр мөнгө олж, маргааш мөрөөдлөө биелүүлэеTM» гэсэн хосгүй гайхалтай бизнес - үзэл баримтлалыг ашиглан өндөр ашиг орлого олж өөрийн мөрөөдөлдөө хүрэхийг хүсч байгаа хүмүүст шууд худалдааны зах зээл дээрхи хамгийн шилдэг санал юм.
Компанийн баримталдаг бодлогын нэг хэсэг нь байгаль орчин ба хүмүүст хүмүүнлэгээр хандах явдал. Олон улсын хүүхдийн санг үндэслэгчийн нэг болохын хувьд Орифлэйм нь сайн санааны олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тус компанийн хувьцаа Nordic Exchange Стокгольмийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг.
Сонирхолтой баримтууд
  • Жил бүрийн худалдааны нийт хэмжээ 1,5 тэрбум евро
  • Дэлхий даяар ажиллаж буй 3.6 сая зөвлөх
  • 8000 ажилтан
  • 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй
  • Орифлэйм - Олон улсын хүүхдийн санг үндэслэн байгуулагчийн нэг
  • Орифлэймийн эрдэм шинжилгээ судалгааны багт 100 гаруй эрдэмтэд болон шинжээчид ажилладаг
  • Компани нь Швед, Польш, Хятад, Орос болон Энэтхэгт өөрийн өмчлөлийн 5 үйлдвэртэй
  • Компанийн хувьцаа 2004 оны гуравдугаар сараас Nordic Exchange хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байна
  • Бүтээгдэхүүнд зөвхөн байгалийн цэвэр бүрэлдэхүүн хэсгүүд ордог ба амьтад дээр туршилт хийгддэггүй
  • Орифлэйм 62 улсад төлөөлөгчийн газартай бөгөөд түүнээс  13-т нь франчайзингийн гэрээгээр ажилладаг

No comments:

Post a Comment

НУДАРГА.ml | Том цохилт Том хэмнэл Том мэдрэмж Хуулбарлахыг хориглоно NUDARGA.ml Copyright © 2015

Theme images by friztin. Powered by Blogger.